Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 62

БАГАЧУУДЫН БУУХИА ТЭМЦЭЭН

2025-11-25 122
БАГАЧУУДЫН БУУХИА ТЭМЦЭЭН Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ойг угтаж Б.Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдын дунд хөгжөөнт Буухиа тэмцээнийг Алтанбулаг спорт цогцолбортой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд Маралмаа, Дуламрагчаа багштай 1 дүгээр ангийн бяцхан сурагчид амжилттай оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2025-11-22 71
Хурлын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар ИТХ-ын Төлөөлөгчдөд мэдээлэл өгөх сургалтыг Зүүнбүрэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-тай хамтран зохион байгуулж байна. Сургалтыг УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор профессор Л.Отгонтуяа, сургагч багш О.Тунгалаг нар 1. Орон нутгийн төсвийн үйл явцад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг 2. Орон нутгийн төсвийн эрхзүйн зохицуулалт зэрэг төсвийн асуудлын талаар мэдээ мэдээлэл хүргэж байна

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалт

2025-11-06 71
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хяналтын прокурор Содном-Иш Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалт мэдээллийг Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн анги удирдсан багш болон эцэг эхчүүдэд хүргэн ажиллалаа. Асран хамгаалагч та бүхэн архигүй орчинд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргийг биелүүлж нийгмийн харилцаанд эерэг хандлагыг түгээж ажиллах талаар мөн цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийг хөршийн холбоогоор мэдээллэж ажиллахыг уг сургалтаар таниулан мэдээллэж байна.

Хилийн цэргийн 0101 дүгээр анги, хилийн цэргийн 0312 дугаар салбарын алба хаагчдад сургалт зохион байгууллаа

2025-10-20 79
Архидалтын эсрэг тэмцэх дэд зөвлөлөөс 0101 дүгээр анги, хилийн цэргийн 0312 дугаар салбарын алба хаагчдад "Архидалт амьдралыг сүйтгэх дайсан" сэдэвт сургалтыг ЗДТГ-ын хууль эрхзүйн мэргэжилтэн Д.Амартүвшинтэй хамтран зохион байгуулан ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX дүгээр хуралдаан

2025-10-20 61
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX дүгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар 1.Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтээ танилцуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны ирц 66.6 хувьтай байна.

Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын Хуралдаан хуралдлаа.

2025-10-06 72
Хуралдаанаар 1. Өвөлжөөний газар эзэмшүүлэх санал авах тухай 2. Малын тоо толгойн албан татварын мэдээ, мэдээлэл 3. Байгалийн унаган тогтоц газрын өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийн төсөлд санал авах тухай 4.Ойн ангиас малчдад хүргэх мэдээлэл- дарга Ж.Эрдэнэцогт 5.Бусад гэсэн 5 асуудлын талаар хэлэлцлээ

ИТХ-ын зөвлөлийн 6 дугаар хуралдаан хуралдаж байна.

2025-09-29 75
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 6 дугаар хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар 1. Хуралдааны тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ИТХ-ын зөвлөл хяналт шалгалт хийж ажиллаж байна

2025-08-26 70
Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Д.Эрдэнэцэцэг даргатай Өргөдөл гомдол, хууль хяналт, нийгмийн бодлогын хороо 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан 1, 2, 3 дугаар цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, үдийн цайны үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж ажиллалаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдлаа.

2025-07-07 73
Хуралдаанаар: Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай хэлэлцэж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулиар сонгогдсон Х.Мөнхсарнай, Н.Ариунжаргал төлөөлөгчдөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баттулга "Төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг"-ийг нь гардуулан өглөө. Эрхэм Төлөөлөгчдөдөө цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдаж байна.

2025-06-04 126
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн саналын тухай 2. Атар газрыг тариалангийн талбайд шилжүүлэх тухай 3. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай 4. Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тодотгол хийх тухай 5. Шагналын журам батлах тухай 6. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 7. Алтанбулаг суманд 2025 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө 8. Өмч ашиглуулах тухай 9. Алтанбулаг сумын Засаг даргын саналын тухай асуудлыг хэлэлцэнэ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан хуралдаж байна.

2025-04-16 237
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар: 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн хороо байгуулах тухай 2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 3. Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэлд байгаа хөрөнгийн мэдээлэл сонсох 4. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 5. Ажлын хэсэг байгуулах тухай 6. Ээлжийн амралт олгох тухай 7. Бусад 7.1 Атар газрыг тариалангийн талбайд шилжүүлэх тухай 7.2 Иргэдээс ирсэн өргөдлийн тухай гэсэн асуудлаар хуралдаж байна

"МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР"-ЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-03-18 216
ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 104 ЖИЛ "МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯР"-ЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА🇲🇳 ⚽️⚽️⚽️ Тэмцээнд 8 баг тамирчид оролцсоноос ⚽️ ⚽️⚽️ 🥇ТЭРГҮҮН БАЙРАНД "АБ СУРГАЛТ" БАГ ТАМИРЧИД 🥈ДЭД БАЙРАНД "СМАРТ ПРОГРЕСС" БАГ ТАМИРЧИД 🥉ГУТГААР БАЙРАНД "ХИЛЧИН" БАГ ТАМИРЧИД ОРЖ ТУС ТУС АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛСЭН БАЙНА. 🙂🙂🙂ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА ЦААШДЫН АЖИЛ ҮЙЛСТ НЬ ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан хуралдаж байна.

2025-02-12 178
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар: 1.Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 2.Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 3.Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан, тэргүүлэх чиглэл, хяналтын хороо, хяналтын зөвлөл байгуулах тухай 4.Сумын цэвэр ус, бохирын байгууламжийн талаарх мэдээлэл, Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ-ын ажилд дүгнэлт өгөх тухай 5.Сумын тохижилт үйлчилгээний /Сэлэнгэ Ундрам ХХК/ -ны талаарх мэдээлэл сонсох тухай 6.Мал амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх 2025 оны төлөвлөгөө батлах тухай 7.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын Зөвлөл, Бодлогын хороодын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 8.Нутгийн удирдлагын төлөөлөл томилох тухай 9.Нөхөн сонгууль товлон зарлах тухай 10. Бусад гэсэн асуудал хэлэлцэж байна

"СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ"-ИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

2025-02-03 138
🇲🇳🇲🇳🇲🇳 СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.АРИУНЖАРГАЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААНД ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР 4 БҮЛЭГ, 133 ЗОРИЛТЫГ ТУСГАСАН "СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛ" -ИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдаж байна.

2024-12-30 127
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар: 1. Сумын 2025 оны төсөв батлах тухай 2. Өвөлжилтийн талаарх мэдээлэл сонсох тухай 3. Ойн сан гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөлийн 2024 оны тайлан хэлэлцэх тухай 4. Хэрэглээ болон түлээний модны хуваарь батлах тухай 5. Бодлогын хороодын ажиллах журам батлах тухай 6. Бусад Тогтоолын биелэлт Бүргэдэй 1 дүгээр багийн иргэн В.Ганболдын хүсэлтийн талаар хэлэлцэнэ.

СУМЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2024-11-23 132
СУМЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор улс орон даяар сум, аймаг, улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Анхан шатны тэмцээн болох сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг сумын ИТХ, Спорт цогцолбор, Алаг морьт шатрын клуб хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээний эрэгтэй төрөлд; 🏆Тэргүүн байр Б.Мөнхбат 🏆Дэд байр П.Өсөхбаяр 🏆Гутгаар байр Б. Ариун-Эрдэнэ Эмэгтэй төрөлд; 🏆Тэргүүн байр Э. Халиун 🏆Дэд байр Д. Отгонхонгор 🏆Гутгаар байр Б.Оюунсувд нар тус эхний байруудыг эзэллээ.👏👏👏 Сумын аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд Б.Мөнхбат, П.Өсөхбаяр, Э. Халиун нар шалгарч сумаа төлөөлөн аймгийн шатрын тэмцээнд оролцоно. Оюуны их спортын залгамж болсон шатарчин дүү нартаа аймаг, улсын тэмцээнд нь өндөр амжилт хүсье. ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11241
8694 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%