Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хороо аймаг сумын хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын гүйцэтгэлийн явцад хяналт шалгалт хийж ажиллалаа.

2025-05-22

Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хороо аймаг сумын хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын гүйцэтгэлийн явцад хяналт шалгалт хийж ажиллалаа.
Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 сарын 30-ны 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хорооны дарга Ч.Үүрцайх, гишүүд О.Цэнд-Аюуш, Д.Цогтгэрэл нар аймгийн болон сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалт, малын тоо толгой албан татвараар хийгдэж буй 4 ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийн ажиллалаа. Үүнд:
1.Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 252,631,048 төсөвт хөрөнгөөр хийгдэж буй явган хүний зам, гэрэлтүүлэг, камержуулалтын ажил
2.Аймгийн их засварын 95,548,683 төсөвт хөрөнгөөр хийгдэж буй Дамбо 2 дугаар цэцэрлэгийн гадна фасадны ажил
3. 2024 оны Малын тоо толгойн албан татварын 50,160,000 төсөвт хөрөнгөөр худалдан авсан Малын ариутгалын дүк машин,
4. Малын тоо толгойн албан татварын 12,660,000 төсөвт хөрөнгөөр худалдан авсан Бод, бог малыг эрүүлжүүлэх тарилгын хашаа зэрэг нийт 4 ажлын гүйцэтгэл, явцад хяналт шалгалт хийн ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%