Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Мэндчилгээ

2024-01-01

           Ардын Хувьсгалаар овоглогдсон Алтан нутгийн зон олондоо болон нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх их үйлсэд ажиллаж байсан удирдлагууд, үе үеийн төлөөлөгчид, ажлын албаныхан, иргэд та бүхэндээ Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний түүхт 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье.

          Тэртээ 1992 оноос нутгийн өөрөө удирдах ес Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, орон нутагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлууд бий болсон байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд сумын Засаг дарга, түүний Тамгын газартай нягт хамтран ажиллаж ирсэн.

         Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү танилцуулга нь Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэн замнал болон орон нутгийн сонгуулиар ард иргэдийн итгэлийг хүлээж Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болон одоо ажиллаж буй бүрэлэхүүн, хурлын хороод, ИТХ-ын Зөвлөл, ажлын албаны мэдээллийг хүргэж байна. 

          Сум орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Иргэдийн Төлөөгөгчдийн хурлын үе үеийн төлөөлөгчид, хурал, захиргааны байгууллагын үе үеийн ажилтнууд болон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.  

                      ТӨРИЙ МЭЛМИЙ ТУНГАЛАГ, ТҮМНИЙ ӨЛМИЙ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ   

    

                        ХҮНДЭТГЭСЭН:  АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 

                                                                                                   ХУРЛЫН ДАРГА П.САРАНГЭРЭЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%