Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэн товчоо

2024-01-01

АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХЭН ТОВЧОО

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал 1992 оны 01 сарын 13-ний өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хэмээх цоо шинэ нэр томъёо болсон. Энэ үед Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр харьяалах нутаг дэвсгэр, хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээгээ бие даан удирдан зохицуулах улс төр, эдийн засаг, хууль зүйн өргөн бололцоо олгосон шинэ оновчтой тогтолцоо орон нутагт бий болсон юм. 1992 оны Үндсэн хуулинд Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн хэмээн хуульчилж өгсөн юм. Шинэ Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6-р сард аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг мөн оны 10 сард явуулж Монгол Улсын болон аймаг, нийслэл, сум дүүргийн эрхийг барих дээд байгууллагуудыг сонгож байгуулсан юм. Хуулийн дагуу 1992 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орон нутгийн сонгууль явагдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1992 оны 09 сарын 25-ны өдөр хуралдсан бөгөөд анхдугаар хуралдааныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мижид овогтой Чойжамц даргалсан байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхны даргаар Ламзав овогтой Нарангэрэл /1992-01-06/ сонгогдон ажиллаж байсан юм.

Үүний дараагаар Төмөр овогтой Самбуу /1993-02-13 наас/,  Дамдин овогтой Ламзав /1994 -1996 он /, Санж овогтой Цэвээндорж /1996-2002 он/, Дэндэв овогтой Сундуй /2002-2004 он/, Дэлэг овогтой Базаргарьд /2004-2012 он /, Ванчинсүрэн овогтой Түмэндэмбэрэл /2012-2016 он/, Нэргүй овогтой Ариунжаргал /2016-2020 он/ нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан бол орон нутгийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан 2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах хурлыг Пүрэвхүрэл овогтой Сарангэрэл даргалан ажиллаж байна. 

1992-2022 оныг хүртэл Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 210 төлөөлөгч сонгогдон ажилласан байна.

Сонгогч иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон төлөөлөгчдийн дотор МУ-ын хөдөлмөрийн баатар Мижидийн Чойжамц, Ардын Их Хурлын депутат асан Санжийн Цэвээндорж, Ичинхорлоогийн Цэрэнчимэд, ХААУхааны доктор, ОХУ Буриад улсын
ХАА гавьяат ажилтан, МУ-ын гавъяат агрономич, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргаар ажилласан Жалсрайн Баярмагнай,  Төрийн дээд шагнал Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, ИТХ-ын дарга, сумын Засаг даргаар 14 жил ажилласан Хуралд 6 удаа сонгогдсон Дэндэвийн Сундуй, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт ИТХ-ын даргаар 8 жил ажиллаж, ИТХ-д 5 удаа сонгогдсон Дэлэгийн Базаргарьд, Алтан гадас одонт, сумын Засаг даргын орлогчоор 8 жил, ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Ванчинсүрэнгийн Түмэндэмбэрэл, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, ХАА-н ухааны доктор Дамдины Ламзав, Хошой Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Төрийн захиргааны тэргүүний ажилтан Сугарын Даваа,  МУ-ын тэргүүний тариаланч хамт олон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Баян-Ундрага ХХК-ны ерөнхий захирал, МУ-ын шилдэг бизнесмен эмэгтэй Ёндон Саранцэцэг,  1992 оноос хойш 7 удаагийн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд сонгогдсон Алтан гадас одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан Шаравын Чулуунжав, Улсын аварга үтрэмийн эрхлэгч Насангийн Түмэндүүрэн, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Доржнямын Март, Байгаль орчны гавъяат ажилтан Чойсүрэнгийн Баяржаргал, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Сэрсэнжавын Бааст, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Рэнцэндоржийн Атарцэцэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Улсын сайн малчин Пүрэвийн Лхам-Аюуш, Алтан гадас одонт Чулуунбатын Цэвэгдорж, Алтан гадас одонт Бат-Очирын Эрдэнэ-Очир, Алтан гадас одонт Дашдоржийн Гансүх, Алтан гадас одонт, Улсын аварга багш Ёндонгийн Янжмаа, Алтан гадас одонт Раднаагийн Даваахүү, Алтан гадас одонт Пүрэвдоржийн Батсайхан, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Ванчинсүрэнгийн Ганболд, Алтан гадас одонт Цэвээндоржийн Саранцэцэг, Алтан гадас одонт Шуумар овогтой Даваахүү, Галсан овогтой Төмөрбаатар, Цэнддорж овогтой Алтанцэцэг, Коля овогтой Эрдэнэбилэг, Луусан овогтой Жаргалсайхан, Ойдов овогтой Уртнасан, Раднаа овогтой Өлзийбаатар, Навааншарав овогтой Наранцэцэг, Аюуш овогтой Пүрэвдорж, Сэмжид овогтой Ира нар тус тус сонгогдон ажиллаж байсан.

1992 онд Алтанбулаг суманд 1729 сонгогч 15 төлөөлөгчийг сонгогж байсан бол 2020 онд 3300 сонгогч 21 төлөөлөгчийг сонгож, сонгогч иргэний тоо 2 дахин төлөөлөгчийн тоо               7 дахин өссөн байна.

1992 оноос хойш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  сумын Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн хөтөлбөр, Төсвийн төсөл Төсвийн гүйцэтгэл, ИТХ-ын төлөвлөгөө, тайлан, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тайлан гэх мэт асуудлуудаас гадна өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлуудыг  тухай бүр хэлэлцэж төрийн тасралтгүй  үйл ажиллагааг хангаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргаж,  хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллаж ирсэн. Харин 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдон сумын ИТХ-ын эрх хэмжээ нэмэгдэж, иргэдийн эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийн үндсэн дээр хөрөнгө, санхүүгийн шийдвэрүүд гарах нөхцөл бүрдсэн юм. Мөн сумын ИТХ сум хөгжүүлэх сангийн үндсэн чиглэл, зээлийн хэмжээ зэргийг тогтоож хувиараа болон жижиг дунд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж ажиллаж ирсэн юм. Үүнээс гадна орон нутгийн онцлогийг харгалзан, сумандаа Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого чиглэл батлах журам, Жишиг сум төсөлтэй холбоотой  сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг ажлуудыг баталсан  нь сумын нийгэм эдийн засаг, хөгжил дэвшилд хурлын хийсэн шинэлэг ажлуудын нэг байсан юм.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр Монгол Ардын намаас 11, Ардчилсан намын 10 төлөөлөгч сонгогдов. Төлөөлөгчдийг намын харъяалалаар ангилвал:                     

 11 буюу 52,3 хувь нь Монгол Ардын нам, 10  буюу 47.6  хувь нь Ардчилсан нам.

Хүйсийн байдлаар нь  52,4 хувь буюу 11 эрэгтэй, 47,6 хувь нь буюу 10 эмэгтэй төлөөлөгч, 21 төлөөлөгчдийн 57,1 хувь нь буюу 12 төлөөлөгч нь өмнө сумын ИТХ-д сонгогдож байсан туршлагатай, анх удаа сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч  9 буюу 42,8 хувь байна. Насны байдлаар нь ангилвал: 32-38 насны 5 хүн, 42-45 насны 3, 46-50 насны 5, 51-55 насны 4, 56-59 насны 2, 60 дээш 2 төлөөлөгч байна. Мэргэжлийн байдлаар нь ангилвал: Малын их эмч 2, Механикжуулагч 3, Багш 3, Төрийн удирдлагын менежер 1, Төрийн захиргааны менежер 1, Хөнгөн хүнсний технолгич 1, Газрын тосны техникч 1, Мал зүйч 1, Агротехникч 1, Агрономич 1, Бизнес удирдлагын менежер 1, Бага эмч1, Улс төр судлаач 1, Аялал жуулчлалын менежер 1 байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх  Төсөв, санхүү эдийн засгийн бодлогын хороо, Өргөдөл гомдол хууль хяналтын бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо, Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороо, Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хороо гэсэн 5 бодлогын хороодын бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%