2026-06-30
23
Хуралдаанаар:
1. Алтанбулаг сумын Хэрэглээ болон түлээний мод бэлтгэлийн тайлан сонсох тухай
2. Сумын Хамтарсан багийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийн тайлан сонсох тухай
3. Сумын газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөний биелэлт сонсох тухай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох тухай
4. Сумын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
5. Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах тухай
6. Ковш тракторын ашиглалтын журам, үйлчилгээний тариф батлах тухай
7. Сумын хог хаягдлын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай
8. Усны шинжилгээний дүн танилцуулах тухай
9. Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих шинэчилсэн журмыг танилцуулах тухай
10. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хороо улс, аймаг, сумын хөрөнгө оруулалтын 2026 оны ажлын явцад хяналт шалгалт хийсэн талаарх мэдээлэл сонсох тухай
11. Иргэн Ц.Болормаа нарын хүсэлтийн тухай
12. Иргэн Т.Лувсаншаравын өргөдлийн тухай хэлэлцэнэ.
Хуралдааны ирц 71.4%
✅️Чөлөө авсан төлөөлөгчид- С.Чойсүрэн, Д.Өнөрсайхан, Г.Төрболд
❌️Тасалсан төлөөлөгчид- Н.Ихзаяа, О.Гантулга, Я.Буянжаргал