Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 54

ИТХ-ын чиг үүрэг

2026-07-01 55
ИТХ НЬ ҮНДСЭН 3 ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ: 1. Төлөөлөгчдийн (Шийдвэр гаргах) чиг үүрэг 2. Хяналтын чиг үүрэг 3. Зохион байгуулалтын чиг үүрэг

ИТХ-ын Тэргүүлэх чиглэл

2026-07-01 52
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын тэргүүлэх чиглэл нь тухайн орон нутгийн онцлогт тулгуурлан батлагддаг. Нийтлэг зорилтууд нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгоход чиглэнэ

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

2026-07-01 71
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын үйл ажиллагааны стратегийн үндсэн зорилго нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлж, ардчилсан зарчимд тулгуурлан, иргэдийн эрх ашгийг хамгаалах явдал юм. Энэ нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэхэд чиглэдэг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Баясгаланг томиллоо

2026-02-02 118
Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжил бус хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 23-нд хуралдаж хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн олонхын саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баттулгыг огцруулах шийдвэр гарсан. Монгол Ардын намаас Н.Баясгаланг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэн төлөөлөгчдийн олонхын саналаар ИТХ-ын даргаар Н.Баясгаланг томиллоо.

Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдаж байна.

2026-01-23 120
Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар 1. Сумын Засаг даргын 2026 оны 01 сарын 06-ны өдрийн 01/06 тоот хүсэлтийн тухай 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 сарын 11-нтй өдрийн 08 дугаар "Хуралдааны дэг батлах тухай" тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэнэ. Ирц 71.4 хувь

ИТХ-ын зөвлөл хуралдаж байна

2026-01-13 129
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаанд Бодлогын хороодын дарга нар оролцож байна. Ирц 66,6 хувь Хуралдаанаар: 1.Сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06 тоот хүсэлтийн тухай 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нийтлэг дэгд өөрчлөлт оруулах тухай хуралдаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдаж байна.

2025-12-12 72
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 71.4% ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанаар 1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдааны тов тогтоох тухай асуудал хэлэлцэж байна.

Сумын "Шатрын аварга" шалгаруулах тэмцээн

2025-12-05 44
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 101 жилийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан сумын "Шатрын аварга" шалгаруулах тэмцээнийг Алаг морьт шатрын клуб, сумын Спорт цогцолбортой хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээний эрэгтэй төрөлд Тэргүүн байр- Ч.Мягмар Дэд байр - Ж.Төртогтох Гутгаар байр - Ц.Пүрэвдорж Эмэгтэй төрөлд Тэргүүн байр - С.Энэрэл Дэд байр - Г.Өлзийжаргал нар тус тус шалгарч цаашлаад аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Батламжаа гардан авлаа. Өнөөдрийн шатрын тэмцээнд оюун ухаанаа сорин өрсөлдсөн бүх шатар сонирхогч хүмүүстээ ажлын өндөр амжилт хүсье.

БАГАЧУУДЫН БУУХИА ТЭМЦЭЭН

2025-11-25 74
БАГАЧУУДЫН БУУХИА ТЭМЦЭЭН Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ойг угтаж Б.Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдын дунд хөгжөөнт Буухиа тэмцээнийг Алтанбулаг спорт цогцолбортой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд Маралмаа, Дуламрагчаа багштай 1 дүгээр ангийн бяцхан сурагчид амжилттай оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2025-11-22 55
Хурлын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар ИТХ-ын Төлөөлөгчдөд мэдээлэл өгөх сургалтыг Зүүнбүрэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-тай хамтран зохион байгуулж байна. Сургалтыг УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор профессор Л.Отгонтуяа, сургагч багш О.Тунгалаг нар 1. Орон нутгийн төсвийн үйл явцад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг 2. Орон нутгийн төсвийн эрхзүйн зохицуулалт зэрэг төсвийн асуудлын талаар мэдээ мэдээлэл хүргэж байна

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалт

2025-11-06 54
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хяналтын прокурор Содном-Иш Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалт мэдээллийг Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн анги удирдсан багш болон эцэг эхчүүдэд хүргэн ажиллалаа. Асран хамгаалагч та бүхэн архигүй орчинд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргийг биелүүлж нийгмийн харилцаанд эерэг хандлагыг түгээж ажиллах талаар мөн цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийг хөршийн холбоогоор мэдээллэж ажиллахыг уг сургалтаар таниулан мэдээллэж байна.

Хилийн цэргийн 0101 дүгээр анги, хилийн цэргийн 0312 дугаар салбарын алба хаагчдад сургалт зохион байгууллаа

2025-10-20 57
Архидалтын эсрэг тэмцэх дэд зөвлөлөөс 0101 дүгээр анги, хилийн цэргийн 0312 дугаар салбарын алба хаагчдад "Архидалт амьдралыг сүйтгэх дайсан" сэдэвт сургалтыг ЗДТГ-ын хууль эрхзүйн мэргэжилтэн Д.Амартүвшинтэй хамтран зохион байгуулан ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX дүгээр хуралдаан

2025-10-20 46
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX дүгээр хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар 1.Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтээ танилцуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны ирц 66.6 хувьтай байна.

Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын Хуралдаан хуралдлаа.

2025-10-06 55
Хуралдаанаар 1. Өвөлжөөний газар эзэмшүүлэх санал авах тухай 2. Малын тоо толгойн албан татварын мэдээ, мэдээлэл 3. Байгалийн унаган тогтоц газрын өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийн төсөлд санал авах тухай 4.Ойн ангиас малчдад хүргэх мэдээлэл- дарга Ж.Эрдэнэцогт 5.Бусад гэсэн 5 асуудлын талаар хэлэлцлээ

ИТХ-ын зөвлөлийн 6 дугаар хуралдаан хуралдаж байна.

2025-09-29 58
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 6 дугаар хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар 1. Хуралдааны тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11184
8661 / 77%
1136 / 10%
392 / 4%
995 / 9%