Энэ өдөр 15 цагаас сумын Соёлын төвд Алтанбулаг сумын нутгийн зөвлөл "Ухамсарт суурилсан боловсрол" лекц зохион байгуулж байна. Лекцийг Алтанбулаг сумын уугуул анагаах ухааны магистр, хүний их эмч, сэтгэл засалч Ч.Батмөнх тавьж байна. Мөн 17:00 цагаас Соёлын төвд"Нийтийн цэнгээнт бүжиг-2025" сумын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү уулзалт лекцийн үеэр нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Валя тэргүүлэгч нарын хамтаар 2019 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан ажлуудын товч тайланг танилцуулж, энэ онд зохион байгуулагдах ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Сум орон нутгийнхаа төлөө маш олон ажил зохион байгуулж байгаа нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Валя танд болон тэргүүлэгч нартаа халуун талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.