АЛТАНБУЛАГ СУМЫН МАЛЧИН ПУНЦАГИЙН ДАВААЦЭРЭН АЛТАН ТУГАЛНЫ ЭЗЭН БОЛЛОО.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн"-р Алтанбулаг сумын Цөх-3-р багийн харьяат сумын 2024 оны аварга малчин П.Даваацэрэнгийн гэр бүл "АЛТАН ТУГАЛНЫ ЭЗЭД"-ээр тодорсон шагналыг УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хүрэлцэн ирж хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ. Тариалангийн бүс нутгийн үндсэн зорилтод нийцүүлэн мал сүргээ эрчимжүүлэн өсгөж, тоонд бус чанарт анхааран хөдөлмөрлөж яваа алтан төлийн эздэд халуун баяр хүргэе