Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар зарлигаар “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор Түмэн овогтой Мандах, Санжаасүрэн овогтой Анхзаяа, “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор Батцэрэн овогтой Маарт, Сэржмядаг овогтой Март, Пүрэвээ овогтой Цацрал, Жаргалсайхан овогтой Нарантуяа, Пүрэвсүрэн овогтой Өнөрсайхан, Эрдэнэчимэг овогтой Энхсайхан, Мягмардорж овогтой Отгонцагаан, Алтанхуяг овогтой Батзаяа нар шагнагдсан. Шагналыг 2018 оны 06 дугаарр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргал гардуулав. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар Эх үрсийн баярыг тохиолдуулан 18 хүүхэд, 6 эхчүүдэд гарын бэлэг өгөв.