Тэртээ 1992 оноос нутгийн өөрөө удирдах ес Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, орон нутагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлууд бий болсон байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд сумын Засаг дарга, түүний Тамгын газартай нягт хамтран ажиллаж ирсэн.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү цахим хуудсаар Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэн замнал болон орон нутгийн сонгуулиар ард иргэдийн итгэлийг хүлээж Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болон одоо ажиллаж буй бүрэлдэхүүн, хурлын хороод, ИТХ-ын Зөвлөл, ажлын албаны мэдээллийг хүргэж байна.
ТӨРИЙ МЭЛМИЙ ТУНГАЛАГ, ТҮМНИЙ ӨЛМИЙ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ
ХҮНДЭТГЭСЭН: АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Н.БАЯСГАЛАН
