Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Дэлхийн усны өдөр III/22 -ийг тэмдэглэн өнгөрүүллээ

2025-03-22

🌎💦💦💦Дэлхийн усны өдөр III/22💦💦💦🌎
🌎💦💦ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА💦💦🌎
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан улаан загалмайн анхан шатны хороо, ЗДТГ-ын байгаль орчны албатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд
🌎💦 УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ💦🌎 сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулж уралдаанд 10 сурагчид оролцсноос
🥇 ТЭРГҮҮН БАЙРАНД - 12б ангийн Б.Түмэндэлгэр
🥈ДЭД БАЙРАНД - 8б ангийн Ц.Энэрэл
🥉ГУТГААР БАЙРАНД - 11 б ангийн З.Тэргэл
🎖ТУСГАЙ БАЙРАНД -9в ангийн Э.Энхмарал
🎖ТУСГАЙ БАЙРАНД 6в ангийн Г.Эрдэнэ нар шилдэг илтгэгчээр шалгарлаа. Уг арга хэмжээнд байгаль орчны албаны мэргэжилтэн О.Отгонтөгс "Ойгоо хамгаалъя" сэдвээр мэдээлэл хийн өгсөн мэдээллээ бататгах хөгжилтэй АХА тэмцээнийг зохион байгуулан АХА тэмцээнээс шалгарсан шилдэг 3 сурагчдыг Ногоон ирээдүй нөхөрлөлөөс гарын бэлгээр урамшуулсан. ЗДТГ-ын хууль эрзүйн мэргэжилтэн Д.Амартүвшин хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд "Хүнсний аюулгүй байдал"-ын талаар сурагчдад мэдээлэл танилцуулан ажиллалаа. 💦💦💦Дэлхийн усны өдрийн танин мэдэхүйн арга хэмжээнд идэвхитэй оролцсон болон шалгарсан нийт сурагчид та бүхэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%