Алтанбулаг сумын ЕБСургууль Хүмүүнлэгийн танхимтай боллоо.
Хүүхэд багачуудыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох орчин нөхцөлөөр хангаж хүмүүнлэг иргэнийг бэлтгэх, тэдний идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор сумын Улаан загалмайн анхан шатны хорооноос ЕБС-тай хамтран Хүмүүнлэгийн танхимыг нээлээ.
Хүмүүнлэгийн танхимын нээлтэнд Б.Саранхүү багштай 8б ангийн ӨУЗ гишүүд хүмүүнлэгийн флашмоб бүжгээр оролцож,
А.Мягмарсүрэн багштай 6б ангийн сурагчид МУЗН-н Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Өсвөрийн улаан загалмайн гишүүнээр элсэн тангараг өргөн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэгдэж,
Ё.Янжмаа багштай 9б ангийн ӨУЗ гишүүд үнэмлэхээ гардан авч МУЗН-ийн сүлд дууг бүх ӨУЗ гишүүдтэй хамтран дууллаа.
Мөн энэ үеэр хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч Алтанбулаг сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч У.Тэргүүнбаярыг МУЗН-н НИГҮҮЛСЭЛ мөнгөн медалиар, ЕБС-н 9б ангийн сурагч Б.Энэрэл, 8б ангийн сурагч Б.Хонгорзул нарыг ТУСЧ ХҮҮХЭД медалиар шагнаж урамшууллаа.
Сэлэнгэ аймгийн Улаан загалмай дунд шатны хорооны дарга Ц.Ганчулуун ӨУЗ сурагчдад Улаан загалмайн үүсэл хөгжил, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний танилцуулга сургалтыг орж хамтран ажиллав.
ХҮМҮҮНЛЭГ ИРГЭН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ