“Ус ба энх тайван” дэлхий нийтийн уриалгад нэгдэх, усны талаарх Монгол Улсын (Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай хууль зэрэг) хууль тогтоомжуудыг таниулах, өсвөр үе, хүүхэд залуучуудад орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн зөв дадал, хэвшилд уриалж тэдний дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулах зорилготой
Эрүүл ус - энх амьдрал
Ус ба эрүүл мэнд
Ус ба зохистой хэрэглээ
Усыг хайрлан хамгаалах уламжлалт зан үйл
Цэнхэр алтыг цэвэр байлгая
Дээрх сэдвийн хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчдын дунд илтгэлийн уралдааныг зохион байгууллаа. Илтгэлийн уралдаанд
ТЭРГҮҮН БАЙРТ - 12А анги Э.Маралгоо
ДЭД БАЙРТ – 9Б анги Б.Хоролсүрэн
ГУТГААР БАЙРТ – 11Б анги Б.Түмэндэлгэр
ТУСГАЙ БАЙРТ – 10Б анги Ц.Дэлгэрхишиг нар шалгарлаа.
Илтгэлийн уралдаанд оролцож өөрсдийн илтгэх ур чадварыг сорьсон сурагчдадаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
Илтгэх урлаг гэдэг нь зөв сэтгэж, цэгцтэй илэрхийлэх чадвар, хүний сэтгэхүйд нөлөөлөх, хэрхэн үнэмшилтэйгээр яруу сайхан ярихыг судалдаг бие хөгжлийн чадвар тул чадвараа хөгжүүлээрэй хүүхдүүд ээ