Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2024-03-24

Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Манай Улсад энэ өдрийг 20 гаруй жилийн өмнөөс эхлэн тэмдэглэх болсон.
Энэ ажлын хүрээнд сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Н.Гантулга Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад Сүрьеэгийн тухай үндсэн ойлголт сэдвээр сургалт орж, сургалтаас олж авсан мэдээлэл мэдлэгийг бататгах үүднээс сурагчдын дунд асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулан ажиллалаа.
Сүрьеэгийн талаарх үндсэн ойлголтуудаас
Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.
Манай Улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний арван хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа юм.
Жилд 200 орчин хүн энэ өвчнөөс болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зөвхөн 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон байна. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүйг сануулж байгаа юм.
Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварладаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болзошгүй. Гэхдээ бүрэн эдгэрдэг өвчин юм.
Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл өрхийнхөө эмчид хандан цэрний болон бусад шинжилгээг өгөх шаардлагатай.
2 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах
Халуурах /37-38 хэм/
Цэр гарах, цэр цустай байх
Хөлрөх
Цээжээр өвдөх
Жин буурах
Амьсгаадах
Ядрах, хоолонд дургүй болох

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%